Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно
Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг энэ сард 30 хувь, 2026 онд 75 хувь нэмэгдүүлнэ.
ЭМЯ-ны мэдээлснээр, Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд 3.000.000 төгрөгт хүргэхээр дараах үе шаттай нэмэгдүүлэх юм.
Үүнд:
•Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар
•Наймдугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар
•Есдүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар
•Аравдугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар
•Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар
•Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар нэмэгдүүлэх аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.