Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгийн тухай, Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Иргэний нисэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн ДЦС-IV-т гарсан осол, цахилгааны түр хязгаарлалт, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг сонсох аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.