Хиймэл оюунд суурилсан хяналтын систем хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ

Хиймэл оюунд суурилсан хяналтын систем  хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ. 

Тухайлбал, эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийн тоо 81 хувиар буурсан.  Мөн зогсох шугам давсан зөрчлийн тоо 335.800 байсан бол 166.425 болж буурчээ.  Харин хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэллээ 2026-01-19

Анхаар:.Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 2026-01-20

Хэйболын дэлхийн цомд анх удаа Монголын эрэгтэй баг түрүүллээ 2026-01-20

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов 23 цагийн өмнө

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана 23 цагийн өмнө

Хиймэл оюунд суурилсан хяналтын систем хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ 21 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар, БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзжээ 20 цагийн өмнө

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно 3 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 3 цагийн өмнө

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 1 цагийн өмнө

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг батална 1 цагийн өмнө