“Бүргэдийн баяр” энэ сарын 7, 8-нд болно.

“Бүргэдийн баяр” энэ сарын 7, 8-нд болно.

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 7, 8-нд болно.

Энэд удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцох бол Казахстан, Киргизстан, Испани, Унгар, ОХУ-аас тамирчид ирэх ажээ.

“Бүргэдийн баяр”-ын эхэнд бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирнэ. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг аж. Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ, казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхэллээ. 2026-03-02

Израил, Иран болон АНУ-ын хоорондын цэргийн ажиллагаа эрчимжиж байна 2026-03-02

Цахилгаан ХЯЗГААРЛАХ хуваарь 2026-03-02

Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана 2026-03-02

Ойрх Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэддээ хандаж ГХЯ-наас дараах зөвлөмжийг гаргажээ 18 цагийн өмнө

“Бүргэдийн баяр” энэ сарын 7, 8-нд болно. 18 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 17 цагийн өмнө

НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа 13 цагийн өмнө

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 9 цагийн өмнө

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр болно 9 цагийн өмнө

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ 9 цагийн өмнө