Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр худалдан борлуулах юм.

Тодруулбал, 

  1. Жуковын талбай
  2. Жанжингийн гэрийн буйр
  3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  4. Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  5. Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  6. Орбитын тойрог
  7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  8. Титан центрийн авто зогсоол
  9. Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Израил, Иран болон АНУ-ын хоорондын цэргийн ажиллагаа эрчимжиж байна 2026-03-02

Цахилгаан ХЯЗГААРЛАХ хуваарь 2026-03-02

Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана 2026-03-02

Ойрх Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэддээ хандаж ГХЯ-наас дараах зөвлөмжийг гаргажээ 18 цагийн өмнө

“Бүргэдийн баяр” энэ сарын 7, 8-нд болно. 18 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 17 цагийн өмнө

НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа 13 цагийн өмнө

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 9 цагийн өмнө

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр болно 9 цагийн өмнө

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ 9 цагийн өмнө

Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 6 цагийн өмнө