Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ
БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг "Spring Airlines" компани Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ өнөөдөр эхлүүлсэн талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Энэхүү шинэ чиглэл нь Монгол, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.
Тус компани өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэх ба хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байгаа аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.