Алтны үнэ нэг унц нь 4600 ам.долларт хүрчээ.

Алтны үнэ нэг унц нь 4600 ам.долларт хүрчээ.

Иранд дэгдсэн улс төрийн хямрал болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хараат бус үйл ажиллагааны талаарх эргэлзээ лавширч байгаагаас үүдэн алтны үнэ огцом өслөө.

Өнөөдөр буюу даваа гарагт шилжих шөнө Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон арилжаагаар  хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд хэмжээнд буюу нэг унц нь 4600 ам.долларт хүрчээ. Хэсэг хугацааны дараа үнэ 4578 унц/доллар болж буурсан боловч өмнөх арилжааны үнийн дүнгээс 1,5 хувиар илүү байна.  

2026 он гарснаас хойш алтны үнэ 6 хувиар өсчээ. Энэхүү үнэт металл өнгөрсөн 2025 онд хамгийн их эрэлт хэрэгцээтэй актив байж, үнэ нь 65 хувиар өссөн нь 1979 оноос хойш үзэгдээгүй хамгийн өндөр өсөлт юм. Үүнийг дагаад өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөнгөний үнэ 150 хувиар өссөн байна. Өнөөдрийн арилжаагаар унц мөнгөний үнэ 4,5 хувиар өсөж, 83,45 ам. долларт хүрсэн нь 2025 оны төгсгөлд тогтоосон дээд үзүүлэлтээс үл ялиг доогуур байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.