Алт, мөнгөний үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч өслөө.

Алт, мөнгөний үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч өслөө.

Гренландын асуудлаар өөрийнх нь эсрэг байр суурьтай байгаа Герман болон Европын долоон улсад 10 хувийн худалдааны татвар ногдуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд алт, мөнгөний үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч өслөө. 

Даваа гаргийн өглөө Азийн хөрөнгийн биржүүдийн арилжаа эхэлснээс хойш алтны үнэ 4690.59 ам.долларт, мөнгөний үнэ 94.12 ам.долларт тус тус хүрчээ.

Үүний сацуу худалдааны шинэ дайн эхлэх вий гэсэн болгоомжлолоос үүдэн ихэнх хөрөнгийн биржийн гол индексүүд унажээ. Японы Nikkei индекс 1.4 хувиар унасан бол Ази-Номхон далайн бүсийн хамгийн гол MSCI хувьцааны индекс 0.3 хувиар буурсан байна. Ам.доллартай харьцах иен болон швейцар франкийн ханш буурсан бол еврo, фунт стерлингийн ханш өсжээ. Харин газрын тосны үнэ өмнөх түвшиндээ хэвээр байна.

Дональд Трамп нэгдүгээр сарын 17-нд мэдэгдэхдээ, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Герман, Дани, Их Британи, Нидерланд, Норвеги, Финлянд, Франц, Швед улсуудаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, зургаадугаар сарын 1-нээс уг тариф 25 хувь болж нэмэгдэнэ. Эдгээр тарифыг өмнө нь ногдуулсан татвар дээр нэмж тооцох ажээ. 

“Гренландыг худалдан авах тохиролцоонд хүрэх хүртэл энэхүү татварыг авсаар байх бөгөөд АНУ 150 гаруй жилийн турш уг тохиролцоог хийхийг оролдсоор байгаа боловч Дани улс татгалзсаар ирсэн” гэж Д.Трамп мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.