ОХУ-ын Камчаткад их хэмжээний цас орсны улмаас онц байдал зарласан байна
ОХУ-ын Камчаткад их хэмжээний цас орсны улмаас онц байдал зарласан байна
Нэгдүгээр сарын дунд үеэс хойш Камчаткад долоо хоногийн хугацаанд дараалан цас оржээ. Камчаткад орсон цасны зузаан 51-133 см, хөрш зэргэлдээх Сосновка тосгонд 163 см хүрчээ.
Цаг уурчид энэ нь сүүлийн 30 жилд хамгийн их орсон цас гэж тэмдэглэжээ.
Асар их цас барилгын орц үүд хаалгыг хааж, оршин суугчдыг гадагш гарах боломжгүй болгосон тул хонгил ухахад хүргэсэн байна.
Нийтийн тээвэр зогссон бөгөөд сургууль болон бусад байгууллагууд ажиллах болоижгүй болжээ.
Аврагчид болон оюутны бүлгүүд, сайн дурынхан, цэргийн албан хаагчид цас цэвэрлэх ажилд нэгджээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.