Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг 2025 оны долоодугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хоёр улсын ЗГХК-ын хуралдаан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Комиссын Үндэсний хэсгүүдийн дарга нарын идэвх санаачилгатай ажиллахыг  чухалчлан  тэмдэглэв.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт Монгол, Оросын залуу геологичдын анхдугаар олимпиад эхэлсэн, уг олимпиадад хоёр улсын 100 залуу геологич оролцож байна. Энэхүү олимпиад нь Орос, Монголын геологийн хамтын ажиллагааны цаашдын  хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна  хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түүний дотор төмөр зам, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын харилцааны чиглэлд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.       

Ерөнхий сайд Г.Занданшатар, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам хөгжиж байна. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол,  Оросын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр тасралтгүй үргэлжлүүлэн нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэхэд Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов хоёр талын газрын тосны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж байгаа бөгөөд цаашид ч хэвийн нийлүүлэх асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлэв.   

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын улсын хилийн шалган нэвтрүүлэх Алтанбулаг-Хиагт, Боршоо-Хандгайт, Цагааннуур-Ташанта зэрэг боомтоор монгол иргэд зорчиход хүндрэл чирэгдэл гарч, иргэдээс гомдол ирэх боллоо. Тиймээс  иргэдийн  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох чиглэлээр анхаарал хандуулахыг хүсэж байна гэв. 

Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, энэхүү хил гаальтай холбоотой гарч буй дээрх асуудлыг Оросын холбогдох албадад уламжилж, анхаарч ажиллахаа мэдэгдэв. Уулзалтад Монгол Улсын  Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар байлцав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав 2025-07-02

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ 2025-07-02

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 2025-07-02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025-07-03

Дундговь аймгийн нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 15 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө

12 ордын зурхай. /2025.07.03/ 13 цагийн өмнө

ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн алба шинэ технологи амжилттай нэвтрүүллээ 13 цагийн өмнө

0-15 насны хүүхдүүдийг заавал улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой 13 цагийн өмнө

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ 4 цагийн өмнө

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2 цагийн өмнө