12 ордын зурхай. /2025.07.03/

Хонь: Өнөөдөр сэтгэл хангалуун өдөр байна. Оюун ухааны ур чадвар таныг нэр алдартай болгоно. Ажил хэрэгч хүмүүст амжилт гаргах боломж олдоно. Ажилдаа томоохон амжилт олохын тулд таны мэдрэмж илүү оролцоотой байна. Та гэр бүлдээ гэнэтийн нөхцөл байдлаар дарамт учруулсны хэрэггүй. Хэрэгцээгүй зүйлд их мөнгө бүү үр.
Үхэр: Шинэ гэрээ хэлэлцээр байгуулахад анхааралтай байх шаардлага үүснэ. Ажил хэргийн салбарт амжилт олох боломжийг ашиглаж чадвал санхүүгийн найдвартай үүсгэвэртэй болно. Амжилттай хамгаалах арга нь биеэ зөв авч явах явдал байна. Энэ өдөр элдэв хордлого, халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Шинэ жимс, байгалийн цэвэр бүтээгдэхүүн байнга хэрэглэ.
Ихэр: Сэтгэл санаа тогтворгүй болох нөхцөл үүснэ. Амьдралд баярлах гуниглах үйл явдал хосолно. Хуримтлагдсан ажил хэргээ хийж дуусгахыг хичээ. Хэрэггүй санаа бодлоосоо салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Цагийг сонирхолтой өнгөрүүл. Танд богино хэмжээний аялал эсвэл хайрын болзоо амжилт авч ирнэ.
Мэлхий: Тэмцэлтэй, дайчин чанар үгүйлэгдэх өдөр. Бие хэрхэн дайчлах талаар суралцах нь тохиромжтой. Гэхдээ огцом түргэн ааш гаргах магадлал өндөр байна. Од эрхсийн байрлалын улмаас ааш зан хурцдаж магадгүй өдөр болно. Хэрүүл маргаан дүрсхийн гарсан шигээ түргэн зуур намдах тул ухаалаг хүлээцтэй байхыг хичээ.
Арслан: Үйл явдлын өрнөлийг өөрийн дураар шийдэж чадахгүй. Хувийн ур чадвараас илүү амьдралын туршлагаа ашигла. Сайн танилуудаас тань найдвартай туслах хүн олдоно. Ажил мэргэжлийн хүрээлэлдээ ихээхэн нэр нөлөөтэй байж эрх мэдлээ ашиглан хамт олон дундаа байр сууриа бэхжүүлэх боломжтой.
Охин: Энэ өдөр өвчин тусахаас сайн сэргийл. Өвдсөн хүмүүсийн эмчилгээнд онцгой анхаарал шаардагдана. Зөв амьдралын дэглэм баривал сайн. Өнөөдөр болж өгвөл элдэв хэл амнаас хол бай. Шинэ мэдээлэлтэй танилцах, судалгаа хийхэд ихэнх цагаа зориул. Таны ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ажил зарим талаар сэтгэл гонсойлгоно.
Жинлүүр: Итгэн үнэмшүүлэх чадвар таны найз нөхдийн хүрээг өргөсгөнө. Хувийн шаардлагаа зөв тавих нь цалин урамшууллаа нэмүүлэх таатай боломж гаргана. Гэхдээ олон нийтийн ажил хэрэгт ямар нэгэн далд явуулга таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Таны санаа найдваргүй мэт санагдавч бүрэн биелэх магадлалтай. Санхүүгийн хувьд боломж гарвал үл хөдлөх хөрөнгө болго.
Хилэнц: Таны үзэл бодлыг эсэргүүцэх болон хамтрагч нарыг тань дайрах зэрэг үйлдэл гаргаж байгаа хүмүүст хариу өгөх гэж бүү яар. Хэсэг хугацааны дараа тэдний буруу байсан гэдгийг ойлгуулах боломж гарна. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа хүйтэн хөндий болох алхам хийхээс зайлсхий.
Нум: Та гэр орныхоо болон аж ахуйн бүх асуудлаа зохицуулж чадна. Шинэ харилцагчтай холбоо үүсгэж болно. Янз бүрийн алдаа, сэтгэл дундуур байдал үүсэх ч өөрөө өөрийнхөөрөө бай. Хамгийн нэр хүндтэй хүмүүсийг ч дуурайхыг бүү оролд. Бодит амьдралын үнэнийг өөртөө суулга.
Матар: Ажил хэргээ хэвийн явуулахад тань зөв сэтгэлтэй хүмүүс л тусална. Таныг эргэн тойронд буй хүмүүсийг зөв таних хэрэгтэй болно. Гэхдээ ялих шалихгүй зүйлээс болж тойрон хүрээлэлдээ цав суулгахаас болгоомжил. Эд хөрөнгө шүтэх ашиг сонирхлоос илүү сэтгэлийн амар амгаланг түлхүү хайна.
Хумх: Таны ажил бүтээх чадвар сайн байна. Энэ нь танд нэгэн төрлийн сэдэл болно. Өөрчлөлт хийх эсвэл үзэл бодлоо илэрхийлэх нь онцгой ашиг сонирхол байна. Харин энэ өдөр хэт дураараа байх нь хор уршиг ихтэй. Мөн урьдчилан бэлтгэсэн үйл ажиллагаагаа явуулахдаа ч алдаа гаргаж болзошгүй.
Загас: Энэ өдөр таны гол туслагч зөн билэг тань байна. Элдэв хэл аманд орж болзошгүй. Од эрхэс таны мэдрэмжийг хурцлах тул түүнийг ашигла. Зөн мэдрэмжийн тусламжтайгаар та санаанд оромгүй байдлаар ажил төрлөө амжуулж чадна. Удирдах ажилтай хүмүүсийн өмнө том шийдвэр гаргах шаардлага ирнэ. Бизнестээ зориулж зээллэг авахаасаа бүү ай. Одоо танд хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.